THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Холын хол байгаа хонгорхон түүндээ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн Avantasia
Дурлал минь,миний хонгорхон минь би чамайгаа яг тэр өглөөнийх шигээр сэтгэлдээ харж байна..Миний өнгөрүүлсэн хорин хэдэн жилийн амьдралын минь хамгийн амттай 1 жил.
Би бүгдийг одоо санадаг....чинийхээ зөөлөн тэврэлт, халуухан үнсэлт,үнэрийг чинь,хүүхдээрээ инээд,намайг унтахад минь хүртэл дааруулахгүй гэж энхрийлэн хучдагийг чинь хүртэл,хамгийн сүүлд салах нь гэдгээ хэлэхэд нулимсаа үзүүлэхгүй гэхдээ энгэртээ тэврэн уйлсаныг чинь хүртэл санаж байна..Би чинийхээ дэргэд байхдаа эрх танхил,уян зөөлөн,өөртөө дэндүү итгэлтэй байснаа мэддэг.
Одоо ажил амьдралд уягдсан,ганцаардмал бүсгүй болсоон.Гэвч энэ байдал түр зуурынх гэдгийг мэдэж байна.Олон олон шөнө нойр хугасарч,өнгөрсөн ирээдүйгээ эрэгцүүлэн бодохдоо цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг,бүр хүний аз жаргалтай хором мөч агшин зуурынх байдгийг ойлгож мэдсээн..Би нь чамдаа амласан ёсоороо блог дээрээ бидний дурлалын түүхийг мөнхлөх болно..Алс хол суугаа миний дурлалын эзэн хонгорхон чамдаа..

Таалагдав..

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Avantasia

Эскoрт үйлчилгээ буюу эскoртерyyд

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн Avantasia

Эскoрт буюу эскoртeрын тухай зарим нь сонсоогүй байж болох юм.

Гэвч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг агентлагyyд манайд хэдийнэ бий болсон бөгөөд үйлчлүүлэгч олонтой байдаг юм байна.  Эскoрт агентлагийн гол үйлчлүүлэгчид нь 30-с дээш насны том компанийн захирал эмэгтэй буюу бизнес эрхэлдэг баян эмэгтэйчүүд,мөн томалбан тушаалтны эхнэрүүд байдаг гэнэ. Эскoртер буюу дагалдагч залуусын хувьд үзэсгэлэнтэй бие бялдараа өв тэгш хөгжүүлсэн, биеэ авч явах тал дээр бэлтгэгдсэн хувийн соёл өндөртэй царайлаг залуус байдаг юм байна.

Энэ үйлчилгээг секс үйлчилгээнд хамруулан авч үздэггүй.    Хайр дурлалын асуудал гарах нь  тун ховор ч хүн л болсон хойно бие биедээ татагдах,дурлалцах үе гардаг.    Мөн зарим эмэгтэйчүүд тулган шаардах маягаар санал тавьдаг гэсэн.   

Дагалдагч залуусыг ихэвчлэн хүлээн авалт,үдэшлэг,амралт зугаалганд хөлсөлж авдаг ба харин гэрээ хэлэлцээр ажил хэргийн уулзалтанд хөлсөлж авах нь бараг үгүй гэсэн.   Дагалдагчдад үйл ажиллагааны дүрэм гэж байдаггүй гэнэ  .

Сонирхолтой л юм,тэнэг ч юм шиг,ойлгомжтой ч юмуу,баян авгай нь ихээхэн мөнгө санал болговол...

Номны тухай..

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Avantasia

Би ер нь номын хорхойтой л доо.   Xамгийн сүүлд бvр жаахан байхдаа уншиж байсан ''Аннэ Франкийн өдрийн тэмдэглэл'' гэдэг номоо олдонгуут нь шууд аваад ахин уншлаа.

(''Мир ''номын дэлгүүрт авч уншина гээд төлөвлөсөн зөндөө ном бгаа ккк. )Энэ номыг Америк болон Europ.н ахлах сургуулийн сурагчдын заавал унших номны жагсаалтад оруулсан байдаг юм байна. Аннэ Франк нь 15 настай жүүд охин бөгөөд нацист германы хорих лагерьт нас барсан юм. Их сонирхолтой хөөрхөн ном шүү.

Удаах нь'' Саятан'' гээд оросын businessman  Артем Тарасовын ном . Энэ бас их   дажгүй ном байна лээ.  Зиа тэгээд гоё ном уншихад ч урамтай шүү .

Би  сургуульд байхдаа сургуулийн номын сан , аав ээж 2 сумын номын сангийн номыг дуусгаж байсан гэнэ лээ.Аав ээж 2н авчирсан номыг нь зэрэгцэж уншаад байдаг байсан гэсэн заримдаа ээж номоо нуудаг байсан гэсэн kkk

Том хvнд зориулсан ном гээд.. Одоо ч гэсэн би нь ном блог 2оос салахгүй шүү дээ ккк 

Яг одоо

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Avantasia

Зиа өнөөдөр ч гадаа сайхан өдөр болох шинжтэй юутай ч төлөвлөсөн ажлаа хийж дуусганаа гэж бгаа.

Шинэ өдөр ,блог бичсэн анхны өдөр , бас өөрийгөө баярлуулж өөртөө шинэ хувцас авсан гээд л кккк нээрээ блог гэснээс би 2 жилийн өмнө байхаа банжиг дээр блог нээгээд бичих юм олдку болохоор хаачихсан , блог бичнээ гэдэг бас их  хариуцлагатай л ажил юм шиг байгаан.

Cая Youtube дээр Eurovision winner vзлээ гоё хоолойтой марзан залуу юмаа та нар ч гэсэн сонирхоорой. Дуу нь амнаас салахаа байчихлаа kkk http://www.youtube.com/watch?v=aTeOrHV6n4cүнэхээр авьяаслаг

Анхны бичлэг

2010 оны 02-р сарын 09 Нийтэлсэн Avantasia

Анхны бичлэг.

Сайн байцгаана уу ?GoGo  Блогчид оо!  блог уншаад л явдаг байлаа , тэгээд өөрөө бичмээр санагдлаа ,ингээд би блогчин боллоо  ,мэдээж шинэкoв болохоор мэдэхгүй чадахгүй зүйл их гарах байх гэж бодож бна ,та бvхэн над туслаарай хэ хэ та бүхэнд аз жаргал  хүсье !